“Сэрэмжилье, нэгдье” аяны хугацаанд Жаргалант суманд гэмт хэрэг гараагүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Цагдаагийн газар “Сэрэмжилье, нэгдье” аяны хүрээнд гэмт хэргийг бууруулах зорилгоор 09-21 цаг хүртэл хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллаж байна. Ингэснээр гэмт хэргийн тоог өмнөх оныхоос хоёр дахин бууруулах зорилт дэвшүүлжээ.
Аян зарласан нэг сарын хугацаанд Жаргалант суманд гэмт хэрэг гараагүй байна. Тус сум 3800 орчим хүн амтай ч архи худалдан борлуулах зөвшөөрөлтэй найман дэлгүүр байдаг нь ижил төрлийн сумтай харьцуулахад өндөр тоо ажээ. Тиймээс архидан согтуурахтай тэмцэх зорилгоор нөлөөллийн ажлыг эрчимтэй зохион байгуулсны үр дүн нь гарч эхэлсэн гэж Цагдаагийн газраас мэдээллээ.
Өнгөрсөн онд тус суманд 19 хэрэг бүртгэгдсэний дийлэнхийг согтуугаар үйлдэгдсэн болон бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна.

Б.Оюун-Эрдэнэ