Өндөр настны байшинг бүрэн засч өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Д.Батлутын санаачилгаар Эрдэнэт хотод “Ахмадуудад туслах аян” хоёр дахь жилдээ өрнөлөө. Аяны хүрээнд Баянцагаан багийн өндөр настан Х.Дулам гуайн байшинг засварлаж амьдрах нөхцөлийг нь сайжрууллаа.
Тэрээр хоёр зээгийнхээ хамт амьдардаг юм. Зуны байшинд зутруухан амьдарч байсан Х.Дулам гуайн том зээ нь хоёрдугаар анги, бага нь дөрвөн настай юм. Тэрээр тэтгэврийн мөнгөөрөө амьдардаг ажээ. Иймд тэдний байшинг гурав хоногийн хугацаанд Эрдэнэтийн “Төмөр бетон хийц” ХХК бүрэн засварлаж дээвэр, хана, шалыг нь дулаалж, цонхыг нь солилоо. Мөн хувь хүмүүс эмээ болон түүний хүүхдүүдэд шинэ хувцас авч өгсөн байна. Сар шинийн баярын идээг “Орда” ХХК өгчээ. Эмээгийн байшинг засаж байх үед Х.Дулам гуай хоёр зээгийнхээ хамт “Эрдэнэт” зочид буудалд түр байрлаж байсан юм. Ийнхүү сар шинийн өмнөхөн түүний гэрийг ая тухай, дулаан болгож хүлээлгэж өглөө. Засаг даргын санаачилсан уг аян жилээс жилд өргөжиж олон хүн ахмад, буурлууддаа тусалж эхэллээ.

Б.Оюун-Эрдэнэ