Эрдэнэтчүүд “ухаалаг даавуу” үйлдвэрлэж байна
Орхон /МОНЦАМЭ/. Эрдэнэтчүүд 2014 оноос нано бүрхүүлт даавуу үйлдвэрлэж байна. Бохирддоггүй, шороо тоос нэвтрэхгүй, ус болон тос, шингэний гаралтай бохирдол дотогш нэвчихгүй, хүчил, шүлт зэрэг химийн бодист түлэгдэж элэгдэхгүй, гандахгүй зэрэг давуу талтай уг даавууг олон улсад “ухаалаг даавуу” гэж нэрлэдэг.
2811天