Малчид бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ 60 хувийг дуусгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-12-17 18:05:45
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймагт 18-28 см зузаан цастай, зудын байдалд шилжээд байна. Малчид  үхэр, хонь, ямаагаа  бэлчээрт гаргах боломжгүй болж хашаандаа өвсөөр тэжээж байна. Өнөөдрийн байдлаар малчдын бэлтгэсэн 4732 тн өвс, 527 тн тэжээлийн  50-60 хувь нь  дуусчээ. Энэ зун гантай байсан тул  малчид хангалттай өвс нөөцөлж чадаагүй гэнэ.
Аймаг, сумын аюулгүй нөөцөд хуримтлуулсан өвс, тэжээлийг цаг үе хүндэрсэн үед гаргадаг. Энэ жил Орхон аймагт 60 тонн өвс, 30 тонн тэжээл, хоёр сумын хэмжээнд  тус тус 150 тонн өвс, 50 тонн тэжээл нөөцөлжээ. Үүнээс малчдад өгөхөөр сумдын удирдлагууд шийдвэрлэлээ. Гэхдээ  Баян-Өндөр сумын хэмжээнд 200 тонн өвс, 50-70 тонн тэжээл, аймгийн хэмжээнд 2400 тн өвс, 200 тн тэжээл шаардлагатай байгаа гэнэ. Иймд аюулгүй нөөцөд хуримтлуулсан өвс, тэжээлийг малчдад худалдаж түүнээс олсон орлогоор дахин өвс, тэжээл худалдаж авахаар төлөвлөж байна.
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻