Шинэ жилийн баяртай холбогдуулан Мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын шуурхай хуралдааны үеэр Мэргэжлийн хяналтын газар мэдээлэл хийлээ. Энэ онд тус газрын шалгалтад 595 иргэн, ААН хамрагджээ. Үүнээс 319 зөрчил илэрснээс 292-ыг нь арилгуулсан байна.
Эдгээр хяналт шалгалтаар 1.5 сая төгрөгийн үнэ бүхий 48 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хураан авснаас гадна 50 нэр төрлийн бүтээгдэхүүнийг улсын орлого болгосон аж. Мөн шинэ жилийн баяр болж буйтай холбогдуулан Мэргэжлийн хяналтын найман байцаагч энэ сарын зургаанаас аймгийн хэмжээнд худалдаа, үйлчилгээ, хоол, хүнс үйлдвэрлэлийн чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт зохион байгуулж байна.

Б.Оюун-Эрдэнэ