“Эрдэнэт нэвтэрхий толь” гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК ирэх жил тохиох 40 жилийн ойгоо угтаж “Эрдэнэт нэвтэрхий толь” ном бүтээлээ. Нэвтэрхий толь нь цагаан толгойн үсгийн дарааллаар эрэмбэлэгдсэн А-М, Н-Я гэсэн хоёр боть бөгөөд 3200 гаруй толгой өгүүлэлтэй, 1900 гаруй гэрэл зураг, чимэглэлтэй ажээ.
Уг номонд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үүсэл, хөгжил, үйл ажиллагааны онцлог, компанийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, Эрдэнэт-Овооны эрдэс, үнэт чулуулгийн танилцуулга, Эрдэнэт хотын хөшөө дурсгалуудын тухай мэдээлэл багтжээ. Мөн “Эрдэнэт” үйлдвэрт тасралтгүй 30-аас дээш жил хөдөлмөр зүтгэлээ зориулсан уурхайчдаас эхлээд компанийн Хөдөлмөрийн аваргууд, Төрийн шагналтнууд, бүтцийн нэгжүүдийн үе үеийн удирдлагууд, тэдгээрийн ажил үйлсийн амжилтуудыг бичсэн байна.

Б.Оюун-Эрдэнэ