Цагаан тоосны нөлөөллийг хөндлөнгийн байгууллагаар хийлгэхийг хүсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр”-ийн цагаан тоосны хүний биед үзүүлж байгаа нөлөөллийн талаарх судалгааг хөндлөнгийн байгууллагаар хийлгэх шаардлагатай гэж Эрдэнэтийн иргэд үзэж байна.
ХХК нь үйлдвэрлэлийн үйл явцын хаягдлаа өөрийн харьяаны “Хаягдлын аж ахуй”-д төвлөрүүлдэг. Уг аж ахуй нь 1978 оны 11 дүгээр сард байгуулагдсан бөгөөд 39 жилийн хугацаанд далан, цөөрөм, хуурай болон хураагдсан элс гээд нийт 1901 га талбайг хамраад байна. Үүнээс 1311 га талбайд 745,7 сая тонн элс хураагдаж энэ нь цагаан тоосны дэгдэлтийн гол голомт болоод байна. Гэвч өнөөдрийг хүртэл 40 жилийн өмнөөс эхэлсэн цагаан тоосны дэгдэлт нь хүний биед ямар хор нөлөөтэйг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт байхгүй байна.
Цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдардаг Говил багийн иргэн Ч.Энх-Амгалан “Орхон аймгийн ихэнх иргэн цагаан толгойтой болсон. Тоос шорооны харшилтай хүмүүс тоогоо алдсан. Одоо энэ цагаан тоосны хор хөнөөлийн талаар үнэн бодитой судалгаа хийх цаг нь болсон” хэмээн ярилаа.
2006 онд Байгаль орчны сайд “Цагаан тоос” хөтөлбөрийг баталж, үйлдвэр үүнийг 2015 он хүртэл хэрэгжүүлжээ. Энэ ажлын хүрээнд нөлөөллийн бүсэд оршин суудаг 30, бусад багаас 30 хүнийг сонгон авч 2007-2015 оны хооронд харьцуулах хяналт, үзлэгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн харъяа Эмнэлэг сувиллын алба хийхэд хариу “сайн” гарсан байна. Үүнээс хойш хяналт, үзлэг огт хийгдээгүй тул үзлэгийг хөндлөнгийн байгууллагаар хийлгэх шаардлагатай гэж иргэд үзэж байгаа ажээ.

Б.Оюун-Эрдэнэ