Орхон аймгийн төсвийн орлого 5.2 хувиар өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-12-18 18:18:50
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Өнгөрсөн сард Орхон аймгийн төсвийн орлого 5.2, аж ахуйн салбарын бүтээгдэхүүн борлуулалт 50 хувиар өсчээ. Борлуулалтаа дагаад бүтээгдэхүүн үйлдвэрлэлт мөн 50 хувь өссөн байна. Төсвийн нийт орлогод 73 тэрбум төгрөг төвлөрч, төлөвлөгөө 105 хувиар биелсэн бөгөөд үүнээс татварын орлого 30 гаруй, татварын бус орлого 34 тэрбум төгрөг эзэлж байна.
Аймгийн Статистикийн хэлтэс сар бүр хэвлэлийн бага хурал зарлаж аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн талаар мэдээлэл хийдэг. Энэ удаа өнгөрсөн сарын мэдээллийг хийхдээ 12 дугаар сарын зарим үзүүлэлтийн талаар товч дурдсан юм. Тухайлбал, энэ сард тээвэр болон хүнс, ундаа, усны үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн байна. Энэ нь хот хоорондын нийтийн тээврийн зарим үйлчилгээ нэмэгдсэнтэй холбоотой юм.
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻