Орхон аймгийн Улаан загалмайн хорооны 40 жил тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-12-17 18:06:52
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Улаан загалмайн хорооны 40 жилийн ойн баярын хурал боллоо. Тус хороо  11746 гишүүнтэй бөгөөд өдөр тутмын үйл ажиллагаанд нь 360 гаруй идэвхтэн гишүүд оролцдог байна.
Эдгээрээс сайн дурын,  хүмүүнлэгийн үйл ажиллагаанд байнга оролцдог 218 гишүүнийг Монголын Улаан загалмайн Хорооны нэрэмжит шагналаар, зургаан иргэнийг аймгийн Засаг дарга болон Онцгой байдлын газрын нэрэмжит шагналаар шагналаа.
Улаан загалмайн Хороо нь эрүүл мэндийг дэмжих, гамшгийн менежмент, халамж, хүүхэд, залуучуудад чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ хүмүүнлэгийн ажил зохион байгуулдаг юм. Өнөөдрийн байдлаар зуданд өртөөд байгаа малчдад хүнс, өвс, тэжээл, хувцас эд материалын дэмжлэг үзүүлэхээр судалгааны ажлаа эхлүүлжээ.   
                                                                                                                                                      Б.Оюун-Эрдэнэ
         
 
 
 
相关新闻