Халдварт менингококк байж болзошгүй тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-02-14 16:52:49
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Энэ сарын 13-нд Орхон аймагт менингококкот халдварт өвчин байж болзошгүй нэг тохиолдол илэрлээ. Баян-Өндөр сумын Яргуйт багт оршин суудаг дөрвөн настай хүүхэд өндөр халуурсны улмаас Өрхийн эмнэлэг болон Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ханджээ.
Эхний шинж тэмдгээр менингококкот өвчин байж болзошгүй тул Халдвартын тасагт тусгаарлаж Улаанбаатар хотын Халдвар судлалын үндэсний төв руу шинжилгээний дээжийг явуулжээ. Хариу нь 72 цагийн дараа гарах гэнэ. Иймд урьдчилсан байдлаар дөрвөн настай хүүгийн ээж болон ах буюу нэгдүгээр хавьтлаар 14 хүнийг тодорхойлж хамар, залгиурын эрхтэний үзлэг, вакцин хийсэн байна. Түүний ахынх нь сурч буй ангийхан 40 хүүхдэд үзлэг, тандалт хийжээ. Ариутгал болон халдваргүйтлийг нэн яаралтай хийж эрүүл мэндийн байгууллага шаардлагатай арга хэмжээ авч эхэлсэн байна. Хүүгийн биеийн байдал хүндэвтэр байгаа гэнэ. Тэднийх ам бүл дөрөв, өнгөрсөн сард Булган аймгийн Могод сумаас Орхон аймагт ирж суурьшсан байна.
Менингококкот халдварт өвчин нь өндөр халуурах, арьсан дээр цусархаг тууралт гарч тархины эдийг үрэвслүүлдэг юм. Иймд сар шинийн баяр дөхсөн энэ үед хүүхдүүдээ үнсүүлж золгуулахгүй байх, дархлааг нь сайн дэмжихийг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.
Б.Оюун-Эрдэнэ
 

相关新闻