Иргэдээс авсан 600 сая төгрөгийн зарцуулалтаа тайлагнахыг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-04-20 11:09:20
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ “Зэс Эрдэнийн хувь” ХК-ийн дарга Дашзэвэгийн Алтанхуягаас 600 сая төгрөгийн зарцуулалтаа тайлагнахыг шаардаж “Зэс Эрдэнийн хувь” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, “Эрдэнэтийн хохирогчдын эрх ашгийг хамгаалах холбоо”,  “Босоо хөх монгол” төрийн бус байгууллага хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. 

Д.Алтанхуяг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн балансын бус овоолго буюу 8а овоолгыг ашиглах, үйлдвэр барих зорилгоор ард иргэдийг уриалж хувьцаа эзэмшүүлэх нэрийдлээр их хэмжээний мөнгийг 2013 оноос авч эхэлсэн. Давхардсан тоогоор 40 мянга гаруй иргэн 600 орчим сая төгрөг өгсөн байна. Гэвч өнөөдрийн байдлаар үйлдвэрийн суурь ч цутгагдаагүй байгаа нь ийн хардах сэдэл төрсөн гэж хэвлэлийн бага хурал зохион байгуулагчид хэллээ.
Үүнээс гадна олон зөрчлийг баримт, эх сурвалжтай нь илрүүлсэн тул үүнийг Авилгатай тэмцэх, Цагдаагийн Ерөнхий газарт өгч шалгуулна гэлээ. Уг хэвлэлийн бага хурлыг “Зэс Эрдэнийн хувь” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, “Эрдэнэтийн хохирогчдын эрх ашгийг хамгаалах холбоо”,  “Босоо хөх монгол” төрийн бус байгууллага хамтран зарласан юм.
Б.Оюун-Эрдэнэ

相关新闻