“Бид бэрхшээлийг даван туулж чадна” уралдаан зарлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд зарласан ”Бид бэрхшээлийг даван туулж чадна” сэдэвт гар зургийн уралдааны дүн энэ сарын сүүлээр гарна. Уралдаанд оролцох бүтээлийг гуравдугаар сарын 22-оос энэ сарын 20 хүртэл авч байгаа юм.
“Бид бэрхшээлийг давж чадна” уралдааны тэргүүн байрыг өргөмжлөл, 500, хоёрдугаар байранд 400, гуравдугаар байранд 300 мянган төгрөгөөр урамшуулна. Уралдааныг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо”-ны Орхон аймаг дахь салбарын “Хүүхэд, залуучуудын хөгжлийн төв” зохион байгуулж байна. Хүүхдүүдийг уралдаанд идэвхтэй оролцож бүтээлээ ирүүлэхийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, тэдний дотоод ертөнц, үзэл бодлыг бусдад ойлгуулах, бүтээлээрээ дамжуулж үгээ илэрхийлэх боломжийг олгох зорилгоор уг уралдааныг зарлаж байгаа ажээ. Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй 4000 гаруй иргэн бий. Үүний 300 нь 0-18 насны хүүхэд юм.

Б.Оюун-Эрдэнэ