Сар шинийн баярын өдрүүдэд 18 хүүхэд мэндэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/Сар шинийн баярын өдрүүдэд Орхон аймгийн БОЭТ-д 9 хүү, 9 охин мэндэлжээ. Хүлээн авах, Яаралтай түргэн тусламжийн төвд 262 иргэн хандсанаас 27 нь хэвтэн эмчлүүлсэн байна. Мөн ахуйн ослын улмаас 50, авто ослын улмаас долоон хүн ханджээ. Сар шинийн өмнө менинкококт өвчний улмаас Халдвартын тасагт хэвтэж байсан дөрвөн настай Ө хүүгийн бие сайжирч байгаа гэж БОЭТ-ийн эрхлэгч Б.Батсүх хэллээ.
Түүнчлэн элэгний хорт хавдартай байсан Ц биеийн байдал муудаж ухаангүй байдалтай эмнэлэгт хүргэгдэж нас баржээ. Алсын дуудлага нэг гарч, 31 иргэн архины хордлогын улмаас эмчилгээ хийлгэсэн байна. Нийт дуудлагын 10-15 хувийг архидан, согтуурахтай холбоотой дуудлага эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс илүү байна гэж мэдээллээ. Түүнчлэн Хөшөөтийн давааны ойролцоо гарсан авто ослын улмаас дөрвөн хүн гэмтэж эмчлүүлжээ. Сар шинийн өдрүүдэд нас барсан дуудлага дөрөв ирсэн байна. Баярын үед эмчилгээ, үйлчилгээний талаар доголдол гараагүй гэж Б.Батсүх эмч мэдээллээ.

Б.Оюун-Эрдэнэ