Орхон аймаг энэ онд хөрөнгө оруулалтын ажилдаа дөрвөн тэрбум төгрөг зарцуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Энэ онд Орхон аймаг эрчим хүчний хүчдэлийг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр гурван дэд станц барина. Үүнд 120 орчим сая төгрөг зарцуулах бөгөөд орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх аж. Харин хөрөнгө оруулалтын 26 нэр төрлийн ажилд дөрвөн тэрбум 220 сая, их засварын 38 ажилд нэг тэрбум 711.8 сая төгрөг зарцуулахаар болжээ.
Түүнчлэн иргэдийн ая, тухтай байдал, чөлөөт цагийг өнгөрүүлэх зорилгоор Зэст, Уртын гол, Булаг, Шанд багт тоглоомын талбай, Баян-Өндөр цогцолбор сургуулийн гадна спортын талбай барихаар болжээ.
Мөн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн цахилгаан үүсгүүрийн барилгыг барихад 40.5 сая төгрөг төсөвлөсөн байна. Учир нь тус төвөөр Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн иргэд үйлчлүүлдэг тул эмнэлэгийн ачаалал нэмэгдэх, улмаар хотын хэмжээнд гэнэтийн аваарь осол гарч цахилгаан тасрах үед БОЭТ өөрийн эрчим хүчний эх үүсвэртэй байх шаардлагатай байгаа юм. Иймд энэ онд дээрх ажлыг хийхээр төлөвлөжээ.
Харин улсын төсвийн хөрөнгөөр 13 нэр төрлийн ажил хийхээс Хүүхэд хамгааллын төв барихад 50 сая, Баянцагаан багт инженерийн шугам сүлжээ байгуулахад нэг тэрбум төгрөг зарцуулах юм. Мөн хоёр багт тус бүр 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, “Эрдэнэт” цогцолбор сургуулийг өргөтгөж 928 хүүхдийн багтаамжтай барилга барихад гурван тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Дээрх ажлын зураг төсөв боловсруулагдаж байгаа гэнэ.

Б.Оюун-Эрдэнэ