Булган аймаг руу зорчихгүй байхыг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймагтай хөрш зэргэлдээ орших Булган аймгийн Бугат, Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул Булган аймгийн төвөөс Төлүүгийн даваа хүртэл голомтын бүс тогтоожээ. Иймд Орхон аймгийн иргэдийг тус сумын нутгаар зорчихгүй байх, зорчсон тохиолдолд ариутгал халдваргүйжүүлэлт хийх хэрэгтэйг мэргэжлийн байгууллагууд анхаарууллаа.
Мөн дээр дурдсан хэсгүүдэд оршин суудаг малчид Эрдэнэтээс такси дуудаж Орхон аймагт зорчиж байгаа гэсэн мэдээлэл бий тул энэ чиглэлд тавих хяналтаа сайжруулахыг аймгийн Засаг дарга Д.Батлут Цагдаагийн газарт үүрэг өглөө.
Түүнээс гадна энэ сарын 15-нд Орхон аймгийн Жаргалант суманд шүлхий өвчний тохиолдол бүртгэгдсэн. Тус сумын голомтын бүсэд 127 өрхийн 2100 орчим толгой мал нутаглаж буй. Эдгээр малыг бүрэн вакцинжуулж дууссан талаар ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий хэллээ. Мөн Баян-Өндөр суманд нутаглаж буй малыг вакцинжуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд ирэх долоо хоногийн баасан гарагт бүрэн дуусгахаар ажиллаж байна.

Б.Оюун-Эрдэнэ