БНЧУ-ын Элчин сайд Ийржи Бродский Орхон аймагт айлчиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут БНЧУ-аас Монгол Улсад суух Онц Бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Ийржи Бродский “Эрдэнэт уулын ордыг анх Чех улсын хайгуулчид олж нээсэн байдаг. Энэ утгаараа миний бие орон нутаг дахь анхны томилолтоо Эрдэнэт хотоос эхэлж байгаадаа баяртай байна. Энэ онд Чех Улсаас Эрдэнэт хотод эрүүл мэндийн бичил төсөл хэрэгжүүлэхээр холбогдох байгууллагуудад хүсэлт гаргасан. Мөн ирэх дөрөвдүгээр сард Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдаан болно. Энэ үеэр Чех Улсаас Монгол Улсад хийж буй томоохон хөрөнгө оруулалтуудын нэг болох “FINE EP” компанийн хэрэгжүүлж буй төсөл яригдана” гэсэн юм.
“FINE EP” компанийн хөрөнгө оруулалтаар “Их хаадын цуваа” ХХК Орхон аймагт “Евро Эко Төгөл” хорооллыг барьж байгаа юм. Тус компани гэрээгээр хүлээсэн зарим үүргээ биелүүлэх хэрэгтэй байгааг уулзалтад оролцсон аймгийн удирдлагууд хэлж байлаа. Учир нь тус компани “Евро Эко Төгөл” хороолол төслийн хүрээнд Цагаанчулуут багийн иргэдтэй тохиролцсоны үндсэн дээр зарим айлыг орон сууцаар хангах, сургууль, цэцэрлэгийн барилгыг барьж ашиглалтад оруулах ёстой юм. Гэвч нэг ч сургууль, цэцэрлэг баригдаагүй тул энэ үүргээ биелүүлэх хэрэгтэй байгаа ажээ.
Элчин сайд Ийржи Бродский уг асуудлыг зөвшилцлийн замаар шийдвэрлэх боломжтой гэсэн юм. Учир нь гэрээг хэд, хэдэн удаа өөрчлөхдөө зарим зүйл заалтыг хассантай холбоотой асуудал үүсээд байгаа ажээ.

Б.Оюун-Эрдэнэ