Монгол Улсын хүн амын дийлэнх нь Д витамины дутагдалтай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Монгол Улсад тав хүртэлх насны хүүхдийн 26 хувь, эхчүүдийн 16.1 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 21.4 хувь нь цус багадалттай байна. Мөн дөрөв хүртэлх насны хүүхдийн 27.7 хувь нь төмөр, нийт хүн амын дийлэнх нь Д витамины дутагдалтай байгаа нь хоол тэжээлээс авах шим тэжээл маш бага байгааг “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” V судалгаагаар тогтоогджээ. Уг судалгааг 21 аймаг, найман дүүргээс санамсаргүй түүврийн аргаар хийсэн байна. Судалгааг 2016-2017 онд хийж энэ оны хоёрдугаар сард Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 21 аймгийн эрүүл мэндийн салбарынханд танилцуулжээ.
Судалгааны зорилго нь хүн амын хоол, тэжээлийн өнөөгийн байдалд үнэлгээ өгч 2010 онд хийсэн судалгаанаас хойш ямар ахиц дэвшил гарсан болон алдаа, дутагдлыг илрүүлж хүн амын хооллолтын нөхцөл байдлыг оношлоход чиглэгджээ. Энэ удаагийн судалгааны дүнгээр Монгол Улсад хоол, тэжээлээс хамааралтай эмгэгийн дарамт өндөр байгааг тогтоосон байна. Тухайлбал, нийт хүн амын хоногт хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, тав хүртэлх насны хүүхдийн 11.7 хувь, 6-11 насны хүүхдийн 22 хувь, 15-49 насны эхчүүдийн 46.2 хувь, эрчүүдийн 48.8 хувь нь илүүдэл жинтэй байна.
Иймд дээрх эмгэгийн тархалтыг бууруулах зорилгоор “Бодлогын зөвлөмж” бүхий зургаан сэдэвчилсэн үнэлгээний тайлан гаргаж сургалт, урьдчилан сэргийлэлт зэрэг олон арга хэмжээ хэрэгжүүлэхээр болсон гэж аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Өнөржаргал хэллээ.

Б.Оюун-Эрдэнэ