“Оюутан цэрэг” хөтөлбөрт Орхон аймгаас 100 оюутан хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт “Оюутан цэрэг” хөтөлбөр буюу “Оюутан цэрэгт” цэргийн мэргэжил олгох сургалт хоёр дахь жилдээ явагдах гэж байна. Өнгөрсөн онд уг сургалтыг орон нутагт зохион байгуулахдаа 100 оюутныг хамруулсан. Энэ онд мөн тооны залуусыг хамруулах болсон талаар аймгийн Цэргийн штабаас мэдээллээ.
“Оюутан цэрэгт” цэргийн мэргэжил олгох сургалтад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн нэгдүгээр дамжааны оюутан, политехник коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч сайн дурын үндсэн дээр хамрагдана. Дээрх шаардлагыг хангасан оюутнууд ирэх сарын 10-ныг хүртэл аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабд бүртгүүлэх ёстой. Бүртгүүлэхдээ иргэний болон оюутны үнэмлэх, сургуулийн тодорхойлолт, сурлагын голч дүнгийн мэдээллийг ирүүлэх хэрэгтэй гэнэ. Голч дүнгийн түвшин 2.8-аас дээш оюутнуудаас эрүүл мэнд, бие бялдрын түвшинг тогтооно. Ингэснээр тэнцсэн залуусын нэрсийг Батлан хамгаалах яаманд хүргүүлэх юм.
“Оюутан цэрэгт” цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах залуусыг дөрөвдүгээр сарын нэгнээс зургаадугаар сарын нэгэн хүртэл 96 цагийн танхимын сургалтад хамруулна. Үүний дараа шалгалт авч, тэнцсэн оюутнуудыг зургаадугаар сарын 15-аас хоёр сарын хугацаанд хээрийн дадлага сургалтад хамруулна гэж ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Хурандаа Г.Батсуурь хэллээ.
Дашрамд дурдахад, энэ онд улсын хэмжээнд “Оюутан цэрэгт” цэргийн мэргэжил олгох сургалтад 1000 оюутныг хамруулахаар шийдвэрлэсэн. Үүний 650 нь нийслэлээс, үлдсэнийг нь орон нутгаас элсүүлэх юм.

Б.Оюун-Эрдэнэ