Багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарыг чадавхжууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарт зориулсан сургалт боллоо. Үүнийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь төсөл”-ийн хүрээнд зохион байгуулсан юм.
Хоёр өдөр үргэжилсэн сургалтад 20 гаруй хүн хамрагдаж багийн иргэдийн нийтийн хурлын эрх зүйн үндэс, хуралдаан, иргэний оролцоо, багт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагааны хөрөнгийн эх үүсвэр зэрэг олон асуудлыг ярилцжээ.
Мөн багийн иргэдийн нийтийн хурлын шийдвэрийн хэрэгжилт, түүнд тавих хяналт, иргэдийг идэвхжүүлэх арга, сумын ИТХ-тай хэрхэн хамтарч ажиллах, ажлын арга барилыг шинэчлэх зэрэг сэдвээр мэдлэг олгожээ. Багийн иргэдийн нийтийн хурал нь багийн иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тэдний санал бодлыг сонсох, ИТХ-д уламжлах зэрэг ажлыг зохион байгуулдаг юм. Гэвч багийн иргэдийн нийтийн хуралд зөвхөн ахмадууд эсвэл ажилгүй цөөн хүмүүс ирдэг нь багийн нийт иргэдийн төлөөлөл болж чаддаггүй юм. Иймд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тэднийг идэвхжүүлэх, мэдээллээр хангах гол үүрэгтэй ажилладаг ажээ.

Б.Оюун-Эрдэнэ