Усны алдагдлыг бууруулах чиглэлээр дахин судалгаа хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Энэ оны эхний хагас жилийн байдлаар “Эрдэнэт Ус” ДТС орон нутгийн өмчит хувьцаат компаний усны алдагдал 54.8 хувьтай байна гэж судлаачид тогтоожээ. “Эрдэнэт Ус” ДТС компани нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас усаа авч түүнийгээ хотын иргэдэд түгээдэг юм. Харин “Эрдэнэт үйлдвэр” ХХК Булган аймгийн Сэлэнгэ гол буюу 60 км-ын холоос усаа татдаг. Өөрөөр хэлбэл Эрдэнэт хотын усны эх үүсвэр 60 км-ын хол байна гэсэн үг. Гэвч усны алдагдал байнга гарсаар байгаа тул “Эрдэнэт Ус” ДТС компани ШУТИС, Барилга, Архитектурын сургуулийн “Ногоон технологи байгууламж”-ийн “Судалгааны Профессорын баг” –аар усны алдагдлыг тогтоолгох судалгаа хийлгэжээ.
Судалгааны дүнг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид болон Засаг даргын зөвлөлийн хуралд танилцууллаа.
Усны алдагдлыг олон улсад орлого болоогүй ус гэж нэрлэдэг бөгөөд Эрдэнэт хотод ийм усны хэмжээ 54.8 хувьтай байгаа нь өндөр үзүүлэлтэй байгаа юм. Өндөр хөгжилтэй оронд 20 хүртэлх хувь байхыг хүлээн зөвшөөрдөг байна. Харин Эрдэнэт хотод усны алдагдалд нөлөөлж буй гол хүчин зүйл нь шугам сүлжээний холболт, ус хэрэглэгчийн соёл, ус хангамжийн шугам, сүлжээний горим, насжилт, ус түгээх, нийлүүлэх байгууллагын бүтэц зохион байгуулалт муу байна гэж судлаачид дүгнэжээ. Иймд 40 жил болж буй ус хангамжийн сүлжээг 2018, 2019, 2020 онд үе шаттай солих, усны зохистой хэрэглээг сурталчлах шаардлагатай байна гэлээ. Уг мэдээллийн дараа хурлын гишүүд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас нийлүүлж буй усны хэмжээг нарийн тогтоох, үйлдвэр хот хоёрын хоорондох усны шугамд тоолуур тавих судалгааг хийх хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргалаа. “Эрдэнэт үйлдвэр” ХХК жилд 17 сая шоо.метр Эрдэнэт хот 5 сая шоо.метр ус хэрэглэдэг юм.

Б.Оюун-Эрдэнэ