Орхон аймгийн хөдөө аж ахуйн салбарын оргил үе нь 1976-1990 он байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ 40 жилийн өмнө Эрдэнэт хотод хөдөө аж ахуйн төрийн байгууллага байгуулагдаж жилд гурван сая тонн литр сүү саах хүчин чадалтай 1200 үнээний ферм, 20 мянган тоннын холимог тэжээлийн цех, 3500 тоннын багтаамжтай ногооны механикжсан агуулахтай байжээ. Мөн нарийн ногоо үйлдвэрлэх хүчин чадалтай 2.5 га талбай бүхий шилэн хүлэмж, жилд 3500 тонн үр тариа, 6000 тонн төмс, 1600 тонн хүнсний ногоо хураан авах 7.1 мянган га газар тариалангийн эргэлтийн талбайтай байсан бөгөөд ОХУ руу төмс, хүнсний ногоогоо экспортод гаргадаг байжээ.
1990 онд өмч хувьчлалд орж сангийн аж ахуй, мал эмнэлгүүд хувийн эзэмшилд шилжсэн. Үүнээс хойш хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхээр орон нутгийн үе, үеийн удирдлагууд төрөл бүрийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж төмс, хүсний ногоогоо дотооддоо бүрэн хангах, гахай, шувууны аж ахуйг дэмжих, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхийн төлөө ажиллажээ. Өдгөө 130 мянган толгой малаас гарч буй бууц өтгийг бордоо болгох, га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, өндөр ашиг шимтэй мал сүргийг үржүүлэх зорилт дэвшүүлсэн байна. Мөн Жаргалант сумыг “Агропарк” болгон хөгжүүлэх, Японы Жайка олон улсын байгууллагатай хамтран газрын гүний энергийг ашиглан зоорь барих, технологи нэвтрүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Орхон аймагт хүнс, хөдөө аж ахуйн салбарын оргил нь үе нь 1976-1990 он байсан бөгөөд энэ үед мах, хүнсний ногоогоо экспортод гаргаж улсдаа дээгүүрт жагсдаг байжээ. Цаашид энэ амжилтыг бататгах, шинэ технологи нэвтрүүлэх, хүн амыг эрүүл хүнсээр хангах бодлогын хүрээнд олон ажлыг санаачилж хэрэгжүүлнэ гэж хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэнүүд 40 жилийн ойн баярын хурлынхаа үеэр онцолж байлаа. Орхон аймгийн хүнс, хөдөө аж ахуйн салбарт 1000 гаруй хүн ажиллаж байна.

Б.Оюун-Эрдэнэ