“Мини парламент”-аар цахим орчин, зохистой хэрэглээний талаар хэлэлцэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Монгол Улсад Нутгийн удирдлагын тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд Орхон аймгийн ИТХ “Мини парламент” өдөрлөг зохион байгууллаа. “Мини парламент”-аар сургууль бүрээс сонгогдсон 33 төлөөлөгч хүүхэд “Цахим орчин, зохистой хэрэглээ” сэдвээр ярилцлаа.
Хүүхдүүд интернэт кафе нэртэй цахим тоглоомын төвийг хаах, хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төвийг нэмэгдүүлэхийг хүсч байгаага ярьцгаалаа. Мөн цахимаар бүртгэл, судалгаа явуулах нэрийдлээр хүүхдүүдийн хувийн мэдээллийг дэлгэрэнгүй авдаг талаар санал бодлоо хэлж, энэ асуудалд орон нутгийн удирдлагууд анхаарлаа хандуулахыг хүссэн юм. “Мини парламент”-д аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут нар урилгаар оролцлоо.
Орхон аймгийн ИТХ 33 төлөөлөгчтэй. Иймд ерөнхий боловсролын 24 сургуулиас 33 хүүхэд оролцсон юм.

Б.Оюун-Эрдэнэ