Хүүхдийн эмнэлгийн барилгын өргөтгөл 80 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-11-11 08:52:01
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дэргэд барьж буй Хүүхдийн эмнэлгийн барилгын өргөтгөлийн гүйцэтгэл 80 хувьтай байна. Уг нь 2016 оны 10 дугаар сарын 30-нд ашиглалтад орох ёстой байсан ч төсөв, санхүүгийн асуудлаас болж ийнхүү он дамжин хийгдэж байна.
Орон нутгийн удирдлагууд уг барилгыг энэ ондоо багтаан дуусгахаар орон нутгийн төсвөөс 900 орчим сая төгрөгийг шийдвэрлэсэн ч цахилгаан шат, хийн хоолойны ажлын санхүүжилт дутсан гэнэ. Энэ нь зураг төсөвт нь тусгагдаагүй байсан ч хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж эмнэлгийн ажилтнууд үзсэн байна. Үүнийг хийхэд 500 орчим сая төгрөг хэрэгтэй байгаа юм. Иймд уг төсвийн саналыг Эрүүл мэндийн яаманд уламжилсанаас талыг нь гаргахаар болжээ. Үлдсэн санхүүжилтыг орон нутгийн 2018 оны төсөвт тусгахаар болсон байна.
Хүүхдийн эмнэлгийн барилгыг Улаанбаатар хотын “Цомбон тоосгон” ХХК барьж байгаа. Нийт гурван тэрбум 758 сая төгрөгийн ажил бөгөөд Эрүүл мэндийн яам уг ажилд хяналт тавих хариуцлагыг орон нутагт шилжүүлжээ. Иймд Хотын захирагчийн алба Хүүхдийн эмнэлгийн барилгын өргөтгөлд хяналт тавьж байна.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻