Автобусны зогсоолыг нэмж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Хүн амын нягтралаас хамаарч 400-600 метр тутамд автобусны нэг буудал байрлах ёстой ч хөрөнгө, санхүүгийн дутагдлаас болж энэ стандартыг мөрдөх боломжгүй байдаг гэнэ. Иймд аймгийн Авто тээврийн төв эхний ээлжинд нэг чиглэлийн урсгал буюу автозамынхаа зүүн талд нь автобусны зогсоолууд байрлуулж эхлээд байна.
Өнөөдрийн байдлаар Орхон аймагт 146 зогсоол бий. Жилд дунджаар 10 гаруйг шинээр барихад 110-120 сая төгрөг зарцуулдаг байна. Цаашид хот төлөвлөлт болон хүн амын нягтаршилт, хөдөлгөөнийг харгалзаж зогсоол барина гэж Авто тээврийн төвийн мэргэжилтэн Т.Бадамсэрээжид хэллээ.

Б.Оюун-Эрдэнэ