Тархины цус харвалтыг 120 минутанд багтаж оношилж, эмчлэх хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-10-18 14:17:55
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Монгол Улсад тархины цус харвалтын 10 мянган тохиолдлын 240 гаруй нь нас бардаг гэсэн судалгаа байдаг.  Мөн  харвалтаас үүдэлтэй хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдолд элбэг байдаг аж. Иймд БОЭТ-ийн Мэдрэлийн тасаг тархины цус харвалтаас урьдчилан сэргийлэх, харвалтын дараах сэргээн засалт, харвалтын үед авах арга хэмжээний талаар мэдрэлийн тасагт хэвтэж буй өвчтөн болон ар гэрийхэнд нь сургалт хийж, мэдээлэл өглөө.
Монголд тархины цус харвалтын өвчин нь хөгжлийн бэрхшээлтэй болох болон нас баралтын тэргүүлэх шалтгаан болсоор байгаа юм. Иймд тархины цус харвалтаас урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийн мэдлэгийг дээшүүлэх, яаралтай арга хэмжээ авах аргыг зааж өгч байна гэж БОЭТ-ийн Мэдрэлийн тасгийн эрхлэгч н.Даваасүрэн хэллээ.  Өнөөдрийн байдлаар тус тасагт харвалтын шалтгаанаар 12 хүн хэвтэн эмчлүүлж байна. Өдөрт дунджаар 1-3 хүн уг өвчний улмаас эмнэлэгт ханддаг бөгөөд хэвтэн эмчлүүлэгчдийн 90 гаруй хувь нь түргэн тусламжийн дуудлагаар хүргэгдсэн байдаг ажээ. Цаашид энэ тоог багасгахын тулд иргэдийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэхэд  сургалтын зорилго оршиж байгаа гэж н.Даваасүрэн эмч хэллээ.  
Тархины цус харвалт өгсөн өвчтөнд 45-120 минутын хугацаанд оношилж яаралтай эмчилгээ хийх шаардлагатай байдаг аж.  Гэвч иргэд энэ хугацааг мэддэггүйгээс цаг алдаж тусламж автлаа хоёроос гурван цаг алддаг байна. Хэрэв гурваас цагийн дээш хугацаанд тусламж авч чадахгүй бол хөгжлийн бэрхшээлтэй болох эсвэл нас барах эрсдэл бий болдог байна. 
Тархины цус харвалтаар дэлхийд зургаан секунд тутамд нэг хүн,  жилд 15 сая хүн өртөж таван сая хүн нас барж таван сая нь хөгжлийн бэрхшээлтэй болдог хүнд өвчин юм. Уг өвчин нь артерийн даралт ихэссэнээр илэрч түүнийг хянаж, эмчлүүлэхгүй явсаар хүндэрч тархинд нь харвалт өгдөг ажээ.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻