Нүүрс цэвэршүүлэгч технологийг туршлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд “Ханан Хишиг” ХХК –тай хамтран нүүрс цэвэршүүлэгч технологийг Наран багт туршлаа.
БНСУ-ын дэвшилтэт технологи болох “Clean Coal” уусмал нь түүхий нүүрсэнд нэвчиж шатах явцдаа нүүрсний асалтыг түргэтгэж илчийг нэмэгдүүлж агаарт дэгдэх хорт хийг 42-76 хувиар бууруулдаг байна. Мөн үнс бага гаргадаг тул хөө тортоггүй, угаар үнэргүй ажээ. Ингэснээр өрх, айлын нүүрсний хэрэглээг 12-20 хувиар бууруулж, эдийн засагт нь хэмнэлт болно гэж “Ханан хишиг” ХХК-ийн ажилтан хэллээ.
Тус компани “Clean Coal” уусмалыг Монгол Улсад борлуулах албан ёсны эрхтэй юм. Уг уусмал нь 1.5 литрээр савлагдсан, хэрэглээ, зааварчилгааг монгол хэлээр бичсэн байна. Өмнө нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн найман хорооны өрх айлуудад 10 мянган ширхэгийг тарааж хэрэглүүлж байсан гэнэ. 1.5 литрээр савлагдсан уусмалыг 1500 кг нүүрсэнд цацаж хэрэглэнэ. Уусмалын найрлагад сода, натри, алкали, борын хүчил зэрэг 10 гаруй бодис орсон байна.

Б.Оюун-Эрдэнэ