Энэ жил Орхон аймагт 170 гаруй мянган толгой мал өвөлжинө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 26 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан өвөлжилтийн бэлтгэл байдалтай танилцах “Ажлын хэсэг” хоёр сумын 400 гаруй өрх айлаар оржээ.
Урьдчилсан байдлаар 170 гаруй мянган толгой малыг хоёр сумын 1000 гаруй өрхөд өвөлжих тооцоо судалгаа гарсан байна. Ихэнх малчид өвлийн бэлтгэлээ сайтар базаасан ч цөөн айл өвс, тэжээлээ бэлтгээгүй байжээ. Түүнчлэн малчид аймаг, орон нутгаас хөнгөлөлттэй үнээр өвс худалдаж авах хүсэлтэй байгаагаа “Ажлын хэсэг”-т уламжилсан байна. Сүүлийн жилүүдэд Жаргалант суманд бэлчээрийн даац хэтэрсэн тул шинэ өвөлжөө, хаваржаа барьж буй айл өрхүүдэд өвөлжилт хүнд тусч магадгүй гэсэн урьдчилсан дүгнэлтийг ХХААГ гаргаад байна.

Б.Оюун-Эрдэнэ