Энэ жил автозамын 3200 м.кв талбай нөхжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ “Орхон АЗЗА” ТӨХК энэ онд 2800 м.кв талбайд авто замын нөхөөс хийх ёстой байсан ч 3200 м.кв талбайд засвар үйлчилгээ хийжээ.
Уг нь 2800 м.кв талбайд нөхөөс хийхээр урьдчилсан тооцоо гарч 110 сая төгрөг батлуулсан ч нэмж эвдэрсэн талбайн хэмжээ 400 м.кв-аар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, засвар хийх явцад өөр газарт эвдрэл гарч нөхөх ажил нэмэгдсээр байжээ. Иймд энэ жил батлагдсан төсөвтөө тааруулан ажилласан ч ирэх жил дахин тооцоо гаргаж төсвөө ахиухан батлуулна гэж “Орхон АЗЗА” ТӨХК-ийн захирал Х.Батболд хэллээ.

Б.Оюун-Эрдэнэ