Тогооч нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хоолоор дайллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-10-22 11:01:21
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн “Тогоочдын холбоо” хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээт 300 хүүхдийг хоолоор дайллаа. “Дэлхийн тогооч нарын баяр”-ыг тохиолдуулан зохион байгуулсан уг арга хэмжээ анх удаа Орхон аймагт болж байгаа юм.
“Тогоочдын холбоо” хүүхдүүдэд эрүүл, илчлэгтэй  хоол хүнс хэрхэн бэлтгэх, хооллолтод юуг анхаарах талаар эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөхийн зэрэгцээ хүүхэд, багачуудад гарын бэлэг гардуулсан юм.
Дашрамд дурдахад,  Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй 3000 гаруй иргэн байдгаас 300 нь хүүхэд юм. Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр гурван төв үйл ажиллагаа явуулж байна.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻