Хог боловсруулах үйлдвэр барихад хамтран ажиллах санал тавилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Д.Батлут ХНБГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Штефан Дуппел, гэргий Элена Алонсо нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Засаг дарга Д.Батлут “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Засвар механикийн заводыг түшиглэн уул уурхайн авто тээврийн техник үйлдвэрлэх, газрын гүний дулааныг ашиглан гэр хорооллын халаалтыг шийдвэрлэх, хог боловсруулах үйлдвэр барихад хамтран ажиллах санал тавьсан юм.
Орхон аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг танилцуулж, 28 мянган өрхийн 50 хувь нь гэр хороололд амьдардаг тус хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилтоо хэрэгжүүлэхдээ байгаль орчин, эдийн засаг, нийгэмд сөрөг нөлөөгүй технологи ашиглах хүсэлтэй байгаа юм. Мөн Орхон аймаг өдөрт 600 мянга, жилд 5 сая шоо метр хог “үйлдвэрлэж” түүнийг шууд байгальд хаяж байгаа нь олон эрсдлийг дагуулж байгааг онцолж хог боловсруулах үйлдвэр барихад дэмжлэг хүслээ.
Тэрээр энэ төсдийг өнгөрсөн онд ХБНГУ-ын Берлин хотноо болсон “Монгол-Германы Эдийн засгийн хорооны V хуралдаан”-д танилцуулж байсан юм.
Мөн хоёр орны орон нутаг дахь бүс, нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах саналаа илэрхийллээ.
Эдгээр мэдээллийн дараа Элчин сайд Штефан Дуппел хэлэхдээ, “ Газрын гүний дулааныг ашиглах болон хог боловсруулахдаа манай улс асар их туршлагатай. Таны тавьсан саналыг ирэх онд болох Монгол-Германы Эдийн засгийн хорооны ээлжит хуралдаанд танилцуулах, судалгаа, мэдээллээ нэгтгэхэд хамтран ажиллъя” гэлээ. Мөн Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14 дүгээр сургуулийн 300 гаруй сурагч герман хэлээр маш сайн ярьж байгааг онцолж дээрх сурагчдын дийлэнх нь Германд боловсрол эзэмшээд эх орондоо ирж ажиллана гэсэн хариулт хэлсэнийг дурдлаа. Тус сургууль 2013 оноос герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай анги нээжээ.
Үүний дараа Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал Орхон аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулж барилгажилтад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. Түүнчлэн “Эрдэнэт” ШУТП-ийн дарга Г.Энхбаяр ХНБГУ-ын элчин сайд Штефан Дуппел хандан, “Технологи, инновацийн төв, “Хүний экологийн төв”, үйлдвэр техникийн чиглэлд хамтран ажиллаж, туршлага судлах” саналтай байгаагаа илэрхийллээ. ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дуппел уулзалтын төгсгөлд хэлэхдээ, “Хоёр орны Засгийн газрын хүрээнд хэрэгждэг төсөл буюу агаар, хөрсний бохирдлыг бууруулах, барилга, орон сууцны дулаан алдагдлыг багасгахад чиглэсэн хөтөлбөрүүдийг Орхон аймагт чиглүүлэх, мөн оюутан солилцоо, туршлага судлах асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэсэн юм.
Элчин сайдын айлчлалын бүрэлдэхүүнд Герман-Монголын аж ахуй эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Герхард Вакенхут, Герман-Монголын бизнес клубын удирдах зөвлөлийн гишүүн Ш.Батбэх, Л.Цоодол, “Уул, уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл”-ийн ерөнхийлөгч Д.Цогбаатар нар ирсэн юм.

Б.Оюун-Эрдэнэ