Дөчөөс дээш насны иргэдэд таван төрлийн шинжилгээ үнэ төлбөргүй хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-10-29 21:44:42
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/  Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс эрт илрүүлгийн үзлэг оношилгоог гэрээт байгууллагаараа дамжуулан үнэ төлбөргүй хийхтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Тодруулбал, “Онош” лаборатори, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэдэх “Эмнэлэг сувиллын алба” хэвлийн эхо, биохими, элэгний хавдар илрүүлэг зэрэг таван төрлийн оношилгоо хийнэ. Эрт илрүүлгийн оношилгоог 40, 45, 50, 55, 60, 65 насны иргэд хийлгэх юм. Дээрх насны иргэдийн оношилгооны төлбөрийг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс төлж байгаа юм. Эл ажлыг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, “Онош” лаборатори, “Эмнэлэг, сувиллын алба”  хамтран зохион байгуулж гурван төрлийн багцыг иргэдэд санал болгож байна. Үзлэг, оношилгоо энэ оныг дуустал үргэлжилнэ.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻