Орхон аймаг аялал, жуулчлалын бодлогын бичиг баримтаа баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-10-29 11:57:28
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ “Аялал, жуулчлалын салбарыг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр жилд 80 мянган жуулчин Орхон аймагт ирэх болон дамжин өнгөрнө гэж  мэргэжлийн байгууллагууд нь дүгнэжээ. Эл мэдээллийг аймгийн ИТХ-ын ээлжит VIII хуралдааны үеэр Байгаль орчин, аялал, жуулчлалын газрын мэргэжилтэн н.Осоржамаа хэллээ. Тус хуралдаанаар  "Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр"-ийг  хэлэлцэгдэж баталсан бөгөөд дэд хөтөлбөр дөрвөн жилийн хугацаанд хэрэгжинэ.
Өнгөрсөн онд Орхон аймгийг 23 мянга 200 жуулчин дайран өнгөрсөн гэнэ. Гэхдээ Орхон аймагт жуулчдад үзүүлэх байгалийн үзэсгэлэнт болон түүхэн дурсгалт газар ховор байдаг юм. Харин зочид буудалд байрласан жуулчдын тоогоор баримжаа мэдээлэл гардаг байна.  Иймд 2017-2021 он хүртэл хэрэгжих гурван зорилт 30 арга хэмжээ бүхий дэд хөтөлбөрийг баталсанаар  Орхон аймагт аялал жуулалчлалыг хөгжүүлж болно гэж үзжээ. Тодруулбал,   аялал жуулчлалын маркетингийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, салбарын судалгаа, мэдээллийн системийг хөгжүүлэх, жуулчдад зориулсан мэдээллийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, аймгийн онцлогийг харуулсан аяллын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох,  үйлчилгээний чанарыг сайжруулж, зэрэглэлтэй зочид буудал, амралт, сувиллын газрыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг дээрх хөтөлбөрийн хүрээнд хийхээр болжээ. 
Б.Оюун- Эрдэнэ
 
 
相关新闻