Терроримзтой тэмцэх тогтоолын төслийг ОХУ, АНУ хамтран бэлтгэж байна

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2015-12-09 17:30:50

НҮБ. /TASS/. ОХУ, АНУ хоёр хамтран НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн терроризмтой тэмцэх тухай тогтоолын төслийг бэлтгэж байна. Уг тогтоолд “Лалын улс” бүлэглэлийн заналхийлэл болон хэт давруу үзэлтнүүдтэй хийж буй нефтийн худалдаанд анхаарал тавих тухай оруулсан гэж ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Витали Чуркин мэдэгдэв.

Уг тогтоолыг ирэх сарын 18-нд болох уулзалтын үеэр баталж магадгүй гэж тэрбээр мэдэгджээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри уулзалтыг даргална.

"Өргөн хүрээний уг тогтоол нь Аюулгүйн зөвлөлийн терроризмтой тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх юм. Энэ сарын 18-нд тогтоолыг батална гэж бид найдаж байна" гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, “өдийг хүртэл “Аль-Каида”-гийн салбар бүлэглэл гэж Аюулгүйн зөвлөл үзэж байсан “Лалын улс”-ыг бие даасан, тусгаар бүлэглэл гэж уг баримт бичигт онцолсон. Үүнээс гадна, соёлын дурсгалт зүйлс, нефтийн наймааг террористуудтай хийхийг хориглосон 2199 тоот тогтоолын хэрэгжилтэд тавих хяналтыг нэмэгдүүлэх тухай уг тогтоолд оруулсан” гэж тэрбээр мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ