АНУ-д визгүй зорчих журмыг чангатгах хуулийн төслийг батлав

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2015-12-09 13:03:15

МОСКВА. /RIA Novosti/. АНУ-д визгүй зорчих нөхцөлийг чангатгах тухай хуулийн төслийг тус улсын парламентын доод танхим баталлаа.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн 407 нь уг хуулийн төслийг батлахыг дэмжсэн бол 19 нь эсэргүүцсэн байна.

Одоогийн байдлаар 38 орны иргэд АНУ-ын хилээр визгүй нэвтэрч байгаа юм. Энэ нь 11 дүгээр сарын дундуур Парист үйлдсэн халдлагын дараа баталсан аюулгүй байдалтай холбоотой анхны хуулийн төсөл биш юм.

Өнгөрсөн сарын 13-ны орой террористуудын зохион байгуулалттай гурван бүлэг Францын нийслэл Парис хотод цуврал халдлага үйлдсэн билээ. Халдлагын улмаас 130 хүн амиа алдаж, 350 гаруй хүн шархадсан.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ