Венесуэлийн сөрөг хүчин Үндсэн хуулиа өөрчлөх эрхтэй болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-09 12:42:41

МЕХИКО. /RIA Novosti/. Венесуэлийн Үндэсний ассамблейн /парламент/ сонгуулийн дүнгээр тус улсын сөрөг хүчин 122 суудал авсан бөгөөд энэ нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөх болон хариуцлагад татах үйл явцыг эхлүүлэх эрхийг сөрөг хүчинд олгоно.

Тус улсын Үндэсний сонгуулийн зөвлөлөөс мэдээлснээр, саналын бүх хуудсыг тоолж дууссаны дараа сөрөг хүчний “Ардчилсан нэгдлийн дугуй сандал” эвсэл 109 суудал авсан бол Венесуэлийн Ерөнхийлөгчийн талыг баримтлагч Нэгдсэн социалист нам 55 мандат авчээ.

Түүнчлэн сөрөг хүчинд тооцогддог уугуул иргэдийн төлөөллөөс гурван мандат авсан бөгөөд тэднийг оруулаад Ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцэгчид парламентад 122 суудалтай болсон байна. Венесуэлийн парламент 167 суудалтай аж.

Парлемантдаа олонхын суудал авснаар Венесуэлийн сөрөг хүчин одоо бүх нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах боломжтой болж байгаа юм. Үүнээс гадна, сөрөг хүчнийхэн улсынхаа Ерөнхийлөгчийг хариуцлагад татах тухай асуудлыг хөндөх боломжтой болно.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ