Өмнөд Солонгос гал нээж анхааруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-09 12:09:47

СӨҮЛ. /Yonhap/. Хоёр Солонгос хоорондын тэнгисийн баруун хилээр Хятадын эргүүлийн хөлөг онгоц нэвтэрсэн тул Өмнөд Солонгос анхааруулга өгч, гал нээсэн тухай тус улсын Тэнгисийн цэргийн хүчин мэдэгдэв. Хятадын эргүүлийн завь хил зөрчих нь ховор байна.

Өмнөд Солонгосын баруун эрэг орчмын арлын ойролцоо хууль бусаар загасчилсан хятад загасчдыг тараах ажиллагаа явуулж байсан Хятадын эргүүлийн онгоц руу 10  удаа гал нээсэн гэж Тэнгисийн цэргийн хүчин мэдээлсэн юм. Ажиллагааныхаа үеэр Хятадын эргүүлийн онгоц "Умард зааглах шугам"-аар /NLL / нэвтэрсэн байна.

“Анхааруулсан мэдээлэл нэг бус удаа явуулсны дараа гал нээхэд, хөлөг онгоц ухарсан” гэж Тэнгисийн цэргийн хүчний мэдэгдэлд дурджээ.

Умард Солонгосынх гэж таамагласан хөлөг онгоц Хятадын эргүүлийнх байсныг сүүлд тогтоожээ.

"Умард зааглах шугам"-аар Умард Солонгосын эргүүлийн онгоц үе үе нэвтэрдэг бөгөөд шугамыг холдуулж, урагш шилжүүлэхийг аль эртнээс уриалсан байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ