Их Британийг Европын Холбоонд үлдэхийг Румын хүсэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-09 10:50:42

БУХАРЕСТ. /Xinhua/. Бүх талд ашигтай тул Их Британи Европын Холбоонд үлдэх хэрэгтэй гэж Румыны Ерөнхий сайд Дашан Чолош  хэлсэн байна.

“Их Британи Европын Холбоонд үлдэхийг бид хүсэж байна. Энэ нь Их Британи болон Европын Холбооны сонирхолд нийцэж буй юм” гэж тэрбээр парламентынхаа Европын асуудал эрхэлсэн нэгдсэн хорооны гишүүдэд хэлжээ.

Их Британи Европын Холбооноос гарах эсвэл үлдэх тухай бүх нийтийн санал хураалт явуулах хүрээнд, “Европын Холбооны ажиллагааг зохицуулах, өөрчлөн шинэчлэх” тухай саналыг дараа долоо хоногт Брюссельд болох Европын Зөвлөлийн  хуралд Их Британи тавина гэж Чолош хэлэв.

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон өнөөдөр Румынд айлчилж байна. Зүүн Европын тус улсад анх удаа айлчлах үеэрээ Румыны Ерөнхийлөгч Клаус Йоханнис болон Ерөнхий сайд Дашан Чолош нартай Кэмерон уулзана.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ