“Булганд үйлдвэрлэв” дэлгүүрийн лангуу бараг хоосон байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 10:07:26

Өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулах “Булганд үйлдвэрлэв” цэг нээлтээ хийгээд удаагүй байгаа. Тус дэлгүүрт аймгийн брэнд болсон өөрсдийн бүтээсэн зүйлээ худалдан борлуулна.

Дэлгүүрийн нээлтийн арга хэмжээнд  Аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн дарга, гишүүд, иргэд оролцсон. Энэ үеэр  “Удахгүй Булган аймгийн бүх сумдын брэнд бүтээгдэхүүнийг иргэддээ худалдаална” хэмээж байсан боловч өнөөдрийн байдлаар тэрхүү дэлгүүрт гэрийн мод, хэдэн дээл хантаазнаас өөр юм алга.

Саяхан Булган аймагт болсон үзэсгэлэн яармагт 14 сум, 1 тосгоны 159 аж ахуй нэгж, бүлэг, хоршоо, иргэдийн төлөөлөл, 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж, 1000 гаруй иргэд тус арга хэмжээг сонирхож, 20 гаруй сая төгрөгийн борлуулалт хийгдсэн. Эдгээр сумдын брэнд бүтээгдэхүүнүүд энэхүү дэлгүүрт одоогоор худалдаалагдахгүй байна.

П.Батням

 

Холбоотой мэдээ