Ази маягийн нөхөрлөл: Монгол ба Япон

Дэлхийд
jargal@montsame.mn
2015-12-09 09:36:47

ЭРХҮҮ. /newsbabr/. “Frontier Securities” группээс зохион байгуулдаг жил тутмын гурав дахь удаагийн “Монголд хөрөнгө оруулцгаая” бага хурал 2015 оны 12 дугаар сарын 9-нд Японы нийслэл Токио хотод болно. Энэ жилийн арга хэмжээнд Японы бизнес хүрээний 300 гаруй төлөөлөгч оролцох төлөвтэй байна.

Бага хурлын үеэр Монгол, Японы төлөөлөгчид хоёр орны эдийн засгийн хямралын үр дагавар, хоёр орны хооронд байгуулсан чөлөөт худалдааны гэрээний нөлөө, аж үйлдвэрийн хэтийн төлөв, Оюутолгой төсөл /Монголын зэс, алтны орд/ ба түүний Японы хөрөнгө оруулагчдад болон ханган нийлүүлэгчдэд үзүүлэх үр дагавар, 2016 оны сонгуулийн хэтийн төлөв зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Үүнээс гадна, “Мэдээлэл солилцох бизнес уулзалт” зохион байгуулахаар төлөвлөжээ.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад 10 дугаар сарын 22-нд айлчилсан билээ. Шинзо Абэ, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар хоёр орны Эдийн засгийн түншлэлийн гэрээний талаар хэлэлцэж, эдийн засгийн түншлэлийн тухай хоёр гэрээнд гарын үсэг зурсан юм.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ