Өвс хадлан бэлтгэл эрчимтэй явагдаж байна

Орон нутагт | Сүхбаатар
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 15:18:54

Сүхбаатар аймгийн хэмжээнд 60 хэсэг салаа, 383 хүний бүрэлдэхүүнтэй 150 трактор, 152 хадаар тармуур, 48 хаман боогчтойгоор хадланд гарч одоогоор 3836 тн өвс бэлтгээд байна.

Дарьганга, Наран, Мөнххаан, Эрдэнэцагаан, Түмэнцогт сумд өөрийн хэрэгцээт  өвсний аюулгүйн нөөцийг бүрдүүлжээ.

Засгийн газрын А/92 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын А/283 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бага оврын 25 морины хүчин чадалтай 60  тракторыг аймгийн ХХААГ татан авчирч, 37 тракторыг сумдын аж ахуйн нэгж, иргэдэд хадлан тэжээл бэлтгэхэд зориулан 2 жилийн хугацаатай олгож, эргэн төлөлтийг өвсөөр тооцон олгосноор тэд аймгийн аюулгүйн нөөцөд  37800 боодол буюу 756 тн өвс нийлүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.

Г.Сүхээ

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд