Ми-8 нисдэг тэрэг өөр нэгэн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-08-04 17:18:37
МОСКВА. /АиФ/. Красноярскийн хязгаарт осолдсон Ми-8 нисдэг тэрэг өөр нэгэн нисдэг тэрэгтэй мөргөлдсөний улмаас сүйрчээ.

Красноярскийн хязгаар дахь Ванкорын орд газарт Ми-8 нисдэг тэрэг осолдсоны улмаас 18 хүний амь үрэгдсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ.

Тус газарт хоёр нисдэг тэрэг нэгэн зэрэг нислэг үйлдэж байсан бөгөөд нэг нь зорчигч тээвэрлэж явсан бол нөгөө нь ачаатай нисдэг тэрэг байсан аж.

Ми-8 нисдэг тэрэг ачаа тээвэрлэж явсан нисдэг тэрэгтэй мөргөлдөн унаж, шатсан байна. Харин ачаатай нисдэг тэрэг амжилттай газардсан бөгөөд нисэх багийн гишүүд бэртэж гэмтээгүй аж.
Э.Аянзаяа
Холбоотой мэдээ