Гурван байршилд зам хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-07-28 10:31:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Автозам болон дулааны шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд өнөөдөр 23.00 цагаас гурван замыг түр хугацаагаар хаах болсон талаар Нийслэлийн автозамын хөгжлийн газраас мэдээлэв.

Тухайлбал,Бага тойруугийн зам болон Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас зүүн тийш чиглэх авто замыг түр хааж дулааны шугамын өргөтгөл хийх юм. Уг замыг маргааш буюу энэ сарын 29-ны 06.00 цагт нээнэ. Мөн  цэвэр ус болон бохирын шугам татах зорилгоор Чингэлтэй дүүргийн Жуулчны гудамж, Сүхбаатар дүүргийн Авто замчдын гудамжны замыг түр хаана. Дээрх хоёр замыг маргааш 07.00 цагт нээхээр төлөвлөсөн байна.
 
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ