Солонгосын хойгийг цаашид цөмийн зэвсгээс ангижруулах нөхцөлийг хэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-07-27 16:10:48
БЭЭЖИН. /РИА Новости/. Солонгосын Үндэсний хамтын ажиллагаа, эвлэрүүлэн зохицуулах асуудал эрхэлсэн зөвлөлийн дарга Ким Хон Голь цаашид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах нөхцөлийг хэлжээ. Умард Солонгосын эрх баригчид хориг арга хэмжээг ядаж хэсэгчлэн цуцлахыг хүлээж байгаа гэж Ким Хон Голийн хэлснийг “South China Morning Post” сонин иш татан мэдээлжээ.

"Өмнө нь Умард Солонгосыг энхийн хэлэлцээр байгуулахыг шургуу шаардаж байсан бол одоо Солонгосын дайныг аль болох хурдан дуусгах тухайгаа зарлахыг Умард Солонгосоос хүсч байна. Умард Солонгосын эрх баригчид хангалттай буулт хийсэн гэж үзэж байгаа бөгөөд хариу арга хэмжээ авахыг хүлээж байгаа. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг тогтворжуулахын тулд Хятад улс энхийн яриа хэлэлцээнд нэгдэх хэрэгтэй" гэж тэрбээр хэлсэн байна.

Түүнчлэн Өмнөд Солонгосын эрх баригчдын Умард Солонгосын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг хөнгөвчлөх тал дээр эргэлзээтэй байгаа байдал болон хоёр Солонгосын эдийн засгийн төслүүдийг шинэчлэх асуудалд идэвхгүй хандах байдалд нь Умард Солонгосын эрх баригчид сэтгэл хангалуун бус байгаа аж.  
 
 Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ