Долдугаар сарын 27-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2018-07-27 08:07:32
10.00 цагт “Пума Империал” зочид буудалд Оном сан, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, болон АНУ-ын эрдэмтэд “Элэг бүтэн Монгол” хэрэгжилтэд дэвшилтэт технологийг ашиглах боломжийн талаар мэдээлэл хийнэ. Утас:99202166

11.00 цагт Сүхбаатарын талбайд ОХУ, БНХАУ, Монгол Улсын хоорондын "Цайны зам" хөтөлбөрийн хүрээнд аялж буй 400 жуулчин ирнэ. Утас:99064759

11.00 цагт Нийслэлийн Засаг захиргааны V байранд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Монгол Тээвэр Нэгдэл” компани хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд 1.5-2 сая төгрөгийн цалинтай ажиллах жолооч нарт батламж гардуулна. Утас:97125557

11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Гэрэлт гудамжны тохижилтын талаар мэдээлэл хийнэ. Утас:91113191

12.30 цагт Сүхбаатарын талбайд “Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийн хүрээнд эмч нар элэгний B, C вирус илрүүлэх хурдавчилсан оношлогоо, элэгний эхо, элэгний хатуурлыг тодорхойлох үзлэг хийж, зөвлөгөө өгнө.

14.00 цагт Отгонтэнгэр Их Сургуулийн Их танхимд "ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ - Хүүхдийн бие хүний хөгжил төлөвшилд практик сэтгэл судлаачын оролцоог нэмэгдүүлэх нь" Олон улсын хамтарсан төслийн нээлт болно. Утас: 88009013

Холбоотой мэдээ