ЕХ болон АНУ шинээр татвар харилцан ногдуулахгүй байхаар тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-07-26 10:49:27
МОСКВА. /АиФ/. Худалдааны асуудлыг шийдвэрлэх талаар яриа хэлэлцээ үргэлжилж байх үед Европын Холбоо /ЕХ/ болон АНУ шинээр татвар харилцан ногдуулахгүй байхаар тохиролцжээ. Энэ тухай Европын Комиссын /ЕК/ тэргүүн Жан-Клод Юнкер АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай өнгөрсөн лхагва гарагт уулзсаныхаа дараа мэдэгджээ. 

Түүнчлэн талууд аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй татварыг тэглэх чиглэлд хамтран ажиллах болно гэж ЕК-ын тэргүүн мэдэгдэхийн сацуу энэхүү тохиролцоо нь Д.Трамптай хийсэн уулзалтынх нь гол зорилго байсныг онцлон тэмдэглэжээ.
 
Мөн талууд АНУ-аас Европын орнууд руу нийлүүлж буй шингэрүүлсэн байгалийн хий болон шар буурцагны импортыг нэмэгдүүлэх боломжийг судлахаар болжээ.

Д.Трамп импортын ган болон хөнгөн цагаанд татвар ногдуулах шийдвэр гаргах үед АНУ болон ЕХ-ны эрх баригчдын харилцаа илт хөрөөд байсан билээ. ЕХ-ны улсууд АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авч хэрэгжүүлсэн юм.  
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ