Москвад автобусны буудалд дэлбэрэлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-12-08 09:39:55

МОСКВА. /TASS/.  ОХУ-ын нийслэл Москва хотын автобусны буудалд дэлбэрэлт болжээ. Автобусны буудлын хажуугаар өнгөрсөн автомашинаас эсвэл олон давхар байшингийн цонхноос гар хийцийн тэсрэх төхөөрөг шидсэний улмаас дэлбэрэлт болсон  байж магадгүй гэж урьдчилан таамаглаж байна. Энэ тухай ОХУ-ын Дотоод хэргийн яамны Москва хотыг хариуцсан удирдах газрын хэвлэлийн албаны дарга Андрей Галиакберов мэдээллээ.

Дэлбэрэлт даваа гарагийн орой Покровка гудамжинд оршдог 19 давхар байшингийн ойролцоох автобусны буудалд болсон байна. Хэргийн газар мөрдөн шалгах-шуурхай баг ажиллах байгаа аж.

“Автобусны буудлын шил хагарсны улмаас гурван хүн гэмтэж бэртсэн. Одоогийн байдлаар хэргийн газар Москва хотын цагдаагийн газрын мөрдөн шалгах-шуурхай баг ажиллаж байна. Уг хэрэгт “Танхайн” зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд сэжигтнийг эрэн сурвалжилж, баривчлахад шаардлагатай бүх арга хэмжээг авч байна” гэж тэрбээр хэлсэн байна.

Дэлбэрэлт болох үеэр хоёр эмэгтэй, нэг эрэгтэй шархадсан байна. Урьдчилсан мэдээллээр, тэд хүнд шархадаагүй аж. Энэ тухай нийслэл хотын хууль сахиулах байгууллагууд мэдээлжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ