“Нийгмийн хариуцлагатай сэтгүүлч” уралдааны шилдгүүдийг тодрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага хамтран “Нийгмийн хариуцлагатай сэтгүүлч” уралдааныг энэ оны гуравдугаар сараас гурван сарын хугацаатай зарлаж шилдгүүдээ тодрууллаа. “Нийгмийн хариуцлагатай сэтгүүлч” уралдааны тэргүүн байранд “ETV” телевиз, хоёрдугаар байранд “Тусгал1” телевиз, гуравдугаар байранд “MBS” телевиз шалгарлаа.
Уралдааны зорилго нь нийгмийн даатгал төлөх нь улс орны хөгжилд хэрхэн нөлөөлдөг болон сайн дурын даатгал төлсөнөөр тухайн иргэнд ямар ач холбогдолтой талаар олон нийтэд мэдээлэх, сурталчлах, танин мэдүүлэхэд оршжээ. Үүний хүрээнд дээрх телевизийн сэтгүүлч, уран бүтээлчид нийгмийн даатгалын талаар цуврал нэвтрүүлэг, мэдээ, сурвалжлага бэлтгэж зарим тохиолдолд шууд нэвтрүүлгүүд хийсэн байна.
Уралдааны шагнал болох телевизэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг “Дэлхийн зөн” ОУБ-аас гаргажээ. Уралдаанд орон нутгийн зургаан телевиз оролцсон байна.

Б.Оюун-Эрдэнэ