Хятадад нефть, химийн үйлдвэрт гал гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-05 12:09:09

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын Ганьсу мужийн Ланьжоу хотын нефть, химийн үйлдвэрт бямба гарагийн өглөө гал гарсны улмаас хоёр хүн амиа алдаж, нэг хүн гэмтэж түлэгджээ.

Орон нутгийн цагаар 4 цаг 15 минут орчимд үйлдвэрийн ажилчид дамжуулах хоолойг засч байх үед гал гарчээ.

Хотын эрх баригчдын мэдээлснээр, хорт бодис алдагдахаас урьдчилан сэргийлж чадсан байна. Гал гарсан шалтгааныг нарийвчлан тогтоох мөрдөн шалгалтын тусгай комисс байгуулжээ. Үйлдвэрийн даргыг баривчилсан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ