Сонгогчдын 52,93 хувь нь санал өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-06-24 22:59:43
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Тэшиг сумын ИТХ-ын 1-р тойрогт болсон нөхөн сонгуулийн урьдчилсан дүнгээр сонгогчдын 52,93 хувь санал өглөө.
Санал өгсөн сонгогчдын 53,76 хувь МАН-аас нэр дэвшигч Б.Амгаланг дэмжсэн байна. АН-аас нэр дэвшигч Б.Цэвэлмаа 46,73 хувийн санал авчээ.
Тус сумын ИТХ-д МАН 11 төлөөлөгчтэй болох урьдчилсан дүн гараад байна.
Сумын ИТХ орон нутгийн ээлжит сонгуулиар сонгогдсон МАН 10, АН 9, бие даагч нэг төлөөлөгчтэй юм.
М.Батжаргал

Холбоотой мэдээ