ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ 2006
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
18 дахь удаагийн Хөл бөмбөгийн ДАШТ Герман улсын 12 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд 2006 оны 6-р сарын 9-нөөс 7-р сарын 9-ний өдрүүдэд болж өнгөрсөн билээ. Герман улс 2000 оны 6-р сарын 6-ны өдөр Бразили, Марокко, Англи, ӨАБНУ-тай өрсөлдөн 2006 оны ДАШТ-ийг хүлээн авах эрхийг авчээ.
Энэ удаагийн хөл бөмбөгийн ДАШТ-ний урьдчилсан шатны тоглолтод 197 орны шигшээ багууд хүч сорьж
Энэ удаагийн хөл бөмбөгийн ДАШТ-ний урьдчилсан шатны тоглолтод 197 орны шигшээ багууд хүч сорьж
- Европ (УЕФА) — тивийн 51 багаас 13
- Ази (АФК) —тивийн 39 багаас 4
- Африк (КАФ) —тивийн 51 багаас 5
- Хойд болон Төв Америк, Карибийн тэнгис (КОНКАКАФ) —ийн 34 багаас 4
- Өмнөд Америк (КОНМЕБОЛ) —тивийн 10 багаас 4
- Далайн орнууд (ОФК) — 10 багаас 1 шигшээ баг
Нийт 31 баг Герман улсыг зорихоор болсон юм. 2006 оны ДАШТ өмнөх дэлхийн аваргын тэмцээний нэгэн адилаар 32 багийг 8 хэсэг болгон, хэсэг тус бүрийн шилдэг 2 баг хасагдах шатны тоглолтод оролцон аваргаа тодруулсан байдаг.
Талбайн эзэн Германы багийг хагас шигшээд буулган авсан Италийн шигшээ баг аваргын төлөө тоглолтод 1998 оны дэлхийн аварга Францын шигшээг торгуулийн цохилтоор 1:1 (5:3) буулган авч дөрөв дахь удаагаа дэлхийн аваргын цомыг гардан авсан билээ.
Холбоотой мэдээлэл:
ДАШТ1930 ДАШТ1934 ДАШТ1938 ДАШТ1950 ДАШT 1954 ДАШТ1958 ДАШТ1962 ДАШТ1966 ДАШТ1970 ДАШТ 1974ДАШТ1978 ДАШТ1982 ДАШТ1986 ДАШТ1990 ДАШТ 1994 ДАШТ 1998 ДАШТ 2002

2002 оны хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний эргэн тойронд болсон сонирхолтой баримтуудыг дурдвал:
- Ангол, Гана, Зааны Ясан Эрэг, Серб-Черногор (урьд нь Югославын шигшээ оролцож байсан), Того, Тринидад Тобаго, Украин (урьд нь ЗХУ-ын шигшээ оролцож байсан), Чех (урьд нь Чехсловакийн шигшээ оролцож байсан) гэсэн 8 улсын баг анх удаа оролцсон.
- 1/8-ийн шигшээд Португали, Голландын багуудын тоглолтыг шүүсэн ОХУ-ын шүүгч Валентин Иванов тоглолт дуусахад 16 шар карт өгч, 4 тоглогчийг талбайгаас хөөсөн байсан нь түүхэнд бичигдэн үлдсэн.
- Мөн 1/8-ийн шигшээд Швейцарьтай тоглосон Украины шигшээ багийн хаалгач Александр Шовковский тоглолтын үндсэн цагийн дараа 11 метрийн торгуулийн цохилтоос ганц ч бөмбөг алдаагүй нь одоог хүртэл анхны цорын ганц тохиолдол байсаар байгаа билээ.
- ДАШТ 2006-гийн бэлэг тэмдэг нь ярьдаг бөмбөг Пиллег барьсан Германы шигшээ багийн 6 дугаарын өмсгөлтэй арслангийн Голео дүрс байсан юм.
Тус дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мэргэн буучаар эзэн орон Германы хөл бөмбөгчин Мирослав Клозе 5 гоол хийсэн амжилтаараа шалгарсан юм.
С.Баярсайхан